Нийтийн дундаас 8 голомт бүхий 54 тохиолдол илэрлээ

Цар тахлын нөхцөл байдлын талаар Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө.

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр 44503 иргэний сорьцод шинжилгээ хийснээс нийт 35 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 7 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” өргөтгөсөн арга хэмжээний ес дэх хоногт илэрсэн байна. 

Ингэснээр өрх бүрээс авч буй шинжилгээнээс нийт 54 тохиолдол илрүүлж, 730 ойрын хавьтал, 1210 дам хавьтлыг тодорхойлон тусгаарлаад байгаа аж. Эл 54 иргэний 26 нь анхдагч, шинэ тохиолдол бол 28 нь тэдгээрийн хавьтлаар бүртгэгджээ.

Монгол Улсад илрээд байгаа, коронавирусын халдвараар өвчилсөн иргэдийн 75-80 хувь нь ямар нэг шинж тэмдэггүй байгаа төдийгүй мөн 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж буй нь халдварыг эрт үед нь илрүүлж байгаагийн үр дүн гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хэлж байгаа юм.

Арав дахь өдрөө үргэлжлэн хийгдэж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” маргааш хамгийн олон хүн амтай дүүрэг болох Баянзүрх дүүргийн оршин суугчдаас сорьц цуглуулна. Тус дүүрэгт шинжилгээ 2 өдөр үргэлжлэх бөгөөд бүх хороо, хэсэгт явуулын цэг хүрч ажиллаж аж.

Улмаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэг энэ сарын 23-ны өдрөөр дуусгавар болох бөгөөд иргэдээс шинжилгээнд хамрагдсан бичиг шаардалгүйгээр хөдөлгөөнд оролцуулах гэнэ.

Орчуулах »
error: Content is protected !!