ЕРӨНХИЙ САЙД ХАМГИЙН АНХНЫ ТУН ВАКЦИНЫГ ХИЙЛГЭНЭ

Даваа гаригийн буюу энэ сарын 22-ны өдрийн үүрийн 5:40 цагт файзер, астразенека гэсэн 2 төрлийн вакцин монголд бууна.

Энэтхэг улсаас 150 мянган тун буюу нэг хүнд хоёр тун хийхээр тооцоход 75 мянган хүнд хийх астразенека вакцин, харин БНСУ-аас 125 мянган хүнд хийх файзерын вакцин ирж байгаа юм.

Вакцинуудаа хүлээж авсны маргааш буюу 23-ны өдрийн 11:00 цагт Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн анхны тун вакциныг хийлгэх аж.

Орчуулах »
error: Content is protected !!