Коронавирусний халдвар авсан иргэнийг гэрээр эмчлэх журам боловсруулж байна

2021-02-19
1 min read

Монгол Улсын Шадар сайд цаашид байдал хүндэрсэн тохиолдолд, хүндэтгэх шалтгаантай үед нөхцөл байдлыг харгалзаад гэрт нь эмчлэх, тусгаарлах журам боловсруулахыг Эрүүл мэндийн сайдад даалгасан.

Тэгвэл энэхүү журмыг Эрүүл мэндийн яам боловсруулж байгаа хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 11 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Тэрбээр, Ард иргэд коронавируст халдвараас сэргийлэх хяналтын дэглэмээ сахиад байвал хөнгөн өвчтөн, ар гэрийн гачигдалтай хүмүүсийг гэрээр эмчлэхэд анхаарах хэрэгтэй гэв.

Мөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг “Гэрээр эмчлэх, тусгаарлах ажлыг Монголд төдийгүй олон улсад ч хийдэг” гэдгийг онцоллоо.

Орчуулах »
error: Content is protected !!