Цэргийн эргэлт хийсэн генералуудад хилийн хориг тавьж, хөрөнгийг нь царцаажээ

2021-02-19
1 min read

Их Британи, Канад Мьянмарт цэргийн эргэлт хийсэн генералуудын эсрэг хориг арга хэмжээ авч буйгаа өчигдөр /2021.02.18/ мэдэгдлээ.

Их Британийн Засгийн газар Мьянмарын Батлан хамгаалахын сайд Мья Тун Оо, Дотоод хэргийн сайд Со Хтут болон түүний орлогч Тан Хлаинг нарын хөрөнгийг царцааж, хилийн хориг тавьсан байна.

Мөн Канадын эрх баригчид Мьянмарын Батлан хамгаалах, Дотоод хэргийн сайд тэргүүтэй есөн албан тушаалтныг хар жагсаалтад оруулж, Канад дахь хөрөнгийг нь царцаахаар болжээ.

АНУ-ын хувьд Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт хийсэн удирдагчдын эсрэг хэдийн хориг арга хэмжээ авсан юм.

Канадын Гадаад хэргийн сайд Марк Гарногийн мэдэгдсэнээр, Оттавагийн шийдвэр нь Мьянмар дахь ардчиллыг “үл тоомсорлосон” цэргийнхний эсрэг авч буй “нэгдсэн хариу арга хэмжээний” бүрэлдэхүүн хэсэг гэжээ. 

Орчуулах »
error: Content is protected !!