Сүүлийн 24 цаг дотор ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Ховд, Орхон, Дорноговь аймаг, дүүргүүдийн салбар лабораторид нийтдээ 47110 хүнд шинжилгээ хийснээс 58 хүнд халдвар илэрчээ. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэдийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ээс 10 хүнээс халдвар илэрч нийт 47 тохиолдол боллоо.
Ингээд Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1712 боллоо.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан.