ХӨҮСТ-д эмчлүүлж байсан хүн нас баржээ

2021-02-18
1 min read

Сүүлийн 24 цаг дотор ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Ховд, Орхон, Дорноговь аймаг, дүүргүүдийн салбар лабораторид нийтдээ 40217 хүнд шинжилгээ хийснээс 49 хүнд халдвар илэрчээ. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэдийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ээс 10 хүнээс халдвар илэрч нийт 37 тохиолдол боллоо. Тодруулбал, тус шинжилгээнээс 19 хүнээс халдвар илэрч тэдгээрийн ойрын хавьтлууд болох 18 хүнээс халдвар илэрчээ. Ингээд Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1654 боллоо.

ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан хүн өчигдөр нас барсан. Тухайн өвчтөн хавдартай байсан бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын 14-д халдвар илэрч маш хүнд оноштойгоор ирж хэвтсэн. Нас барсан шалтгаан нь хавдарын эцсийн шат, тураал болон олон эрхтний үйл ажиллагааны алдагдал, уураг дутагдлаас болсон байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!