“НЭГ ХААЛГА – НЭГ ШИНЖИЛГЭЭ” өргөтгөсөн арга хэмжээ Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт явагдаж 120,000 иргэнээс шинжилгээ авсан.
Харин өнөөдрөөс Хан-Уул дүүргийн өрх бүрээс 1 хүнийг шинжилгээнд хамруулах учир лабораторийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс бүх дүүргийн суурин болон явуулын цэгийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ.
Тиймээс зөвхөн ажил явдал гарсан иргэдэд оршуулгын бичгийг үндэслэн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ авах юм байна.
Хан-Уул дүүргийн шинжилгээ авах цэгийн байршлыг дорх зургаас үзнэ үү.