Францийн 16-р Людовиг хаан нэгэнтээ “би бол төр” хэмээн өөрийгөө өргөмжилж байсан гэдэг. Харин манайд түүнтэй адилтгахуйц өөрийгөө өргөмжилдөг улс төрчид, төрийн түшээд бий. Хамгийн тод жишээ нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбат “БӨХ БОЛ ТӨР ЮМ” хэмээн хэлсэн удаатай минийхээр бол харин ТӨР БОЛ МУУШИГ ЮМ гээд хэлчий…

Хүн, хөзрийн муушиг хоёр анх Монголоос үүссэн юм гэнэлээ. Аль нь түрүүлж үүссэн нь тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг маргаантай одоо бол харин Хэнтийд үүссэн болох байх за тэгээд ямартайч зүүн чигээс үүссэн юмдагуу даа ОЮУНы бядтай ард түмэн юм хойно…

За тэгээд энэ хоёр тоглоомыг харьцуулан харж үзий

ТөрМуушиг
Хөзрүүд: Ерөнхийлөгч, Их хурлын дарга, ерөнхий сайд, сайдуудаар тоглодог. Нийт хөзрийн тоо 76. Харин тоглогчийн тоо цөөн үед 1,2 зэрэг гишүүдийг хасч болно шоронд хийж болно.  Хөзрүүд: 5 хүнтэй үед тамга, ноён, хатан, боол, 10, 9, 8, 7 хөзрүүдээр тоглодог. Нийт хөзрийн тоо 32. Харин тоглогчийн тоо цөөн үед 7, 8 зэрэг тоо хөзрүүдээс хасч болно.  
ДүрэмДүрэм
Ерөнхий тоглоомын хувьд тухайн тоглогч өөрийн оноог аль болох өсгөх ямарч арга хамаагүй ПОПРОХ  Ерөнхий тоглоомын хувьд тухайн тоглогч өөрийн оноог аль болох цөөлж 0 болгох явдал байдаг.  
Тоглолтын эхэнд бүх тоглогчийн оноо ижилхэн бус мөнгө л мэднэ бөх бол бүүр сайн  Тоглолтын эхэнд бүх тоглогчийн оноо ижилхэн 15 байдаг.  
Тухайн тоглолтонд хэдэн нам байгуулна тэр тоогоор суудал авна.гэхдээ нэг нам хоёр даргатай байх нь элбэг  Тухайн тоглолтонд хэдэн гэр байгуулна тэр тоогоор оноо хасагдана.  
Иймд нам бүр тухайн тоглолтонд аль болох олон гишүүдээ оруулахыг оролдоно МАНдуулна бас АНдуурна.  Иймд тоглогч бүр тухайн тоглолтонд аль болох олон гэр байгуулахыг оролдоно.  
Хэрвээ нам тухайн тоглолтонд нэг ч гишүүн оруулж чадаагүй бол нам 4 жил гудмандаа гарна.  Хэрвээ тоглогч тухайн тоглолтонд нэг ч гэр байгуулж чадаагүй бол түүний оноо 5-аар нэмэгддэг.  
Эрх мэдэл мөнгөний төлөө цуцасгүй явна Эх орон ард түмэн ямарч хамаагүй, тэр цагаан мах зах бүүр падгүй Тэгэхээр тоглогч гэр барьж чадах эсэхээ бодолцсоны үндсэн дээр тоглолтонд орох эсэхээ шийддэг

Муушиг Төр хоёр бол мэдээж тоглоом. Аливаа тоглоом нь дараах механизмууд дээр суурилагдсан байдаг:

– Санамсаргүй байдал өөрөөр хэлбэл АЗ
– Олон төрлийн нүүдэл тэдгээрийн КОМБИНАЦ
– Дутуу мэдээлэл, харанхуй байдал буюу БАЙГАЛААСАА ТЭНЭГДҮҮ

Зарим тоглоомууд цэвэр эдгээр гурван механизм дээр суурилсан байдаг бол зарим нь аль алиныг хослуулан үзнэ заза олон юм бичиж байхаар шууд КОМБИНАЦуудийг хар…

КОМБИНАЦУУД

Идэн гурав татаад ар нь түүз -Женко

Хатан хоёр хантай улс төрждөг – Эрдэнэ

Адаг гараас харанхуй ордог-Босоо Ганбаа

Их идсэний дараа өнж-Сү батболд

Аман хүзүүнд байнга ордог гэхдээ дандаа үсэрдэг-Содбаатар

Дөөшиг уландаа байдгийг мэдэх ч хөзрөө хаяж ул ухах-Сумьяабазар

Шалдан ноёнтой зүтгэх -Нямдорж

Газар бага байхч гартаа том байх-Багабаньд

Хатан хоёр хантай үхдэг-ХҮҮК

Шалдан ноёнтой шээрэгнэх-Энхбаяр

Жур хөзөртэй зүтгэх-Алтанхуяг

Өнгөний тамга горьдож ордог-Занданшатар

Адаг гараас шууд матах-Амарсайхан

Нүд хайрлаж харах -Отгонбаатар

Данс хөтлөгч -Хүрэлбаатар

Өрөөний эзэн-Амарбаясгалан

Өөр орж ирэхгүй байна ингээд дуусаа…

Орчуулах »
error: Content is protected !!