Коронавирус /Covid-19-/ын халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж хөл хорио тогтоогоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч Хороо салбартай холбоотой бодлого шийдвэрийг шуурхай тасалдалгүй гаргах, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулсаар байна.
Тухайлбал, хадгаламж, зээлийн хоршоод өөрийн хөрөнгө болон гишүүдийн бүртгэлд орсон өөрчлөлтийг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар хагас, бүтэн жилээр Хороонд ирүүлдэг байсан. Харин цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж хадгаламж, зээлийн хоршоодын 72,000 гаруй гишүүний бүртгэлийг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор цахимжуулах ажлыг эхлүүлээд байна.
Хадгаламж, зээлийн хоршоодын гишүүдийн бүртгэлийг цахимжуулснаар Улсын бүртгэлийн ерөнхий газар болон төрийн бусад байгууллагуудтай цаашид мэдээлэл солилцох боломж нээгдэхийн зэрэгцээ цаг хугацаа, зардал хэмнэх олон талын ач холбогдолтой.
Жич: Гишүүдийн бүртгэлийг Зөвшөөрлийн цахим системд хэрхэн оруулах заавартай ЭНД дарж танилцана уу.