Өргөтгөсөн шинжилгээнээс 26 тохиолдол илэрчээ

Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаарх /2021.02.16-ны 11:00 цаг/ ээлжит мэдээллийг Засгийн газраас өглөө. 

Өнгөрсөн 24 цагт нийт 37530 хүнд шинжилгээ хийснээс 33 хүний сорьцод халдвар илэрчээ.

Тэр дундаа “Нэг хаалга, нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээний сорьцоос есөн тохиолдол бүртгэгдэж нийтдээ эл өргөтгөсөн шинжилгээнээс 26 тохиолдол халдвар авсан нь батлагдаад байгаа юм байна.

Харин үлдсэн 24 тохиолдол нь өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд аж. Ингээд Улаанбаатар хотод нийт 1578 тохиолдол боллоо.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »
error: Content is protected !!