Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан Ахлах менежер Керри Гиинтэй /2021.02.15/ цахимаар хуралдаж, КОВИД-19 халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцлоо. Монгол Улс, Эрүүл мэндийн яам КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25,740 тун, “Астразенека” вакцины 163,200-276,000 тунг вакциныг хүлээж авахаар бэлтгэл ажлыг хангаж энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөөд байна.
Харин “Астразенека” вакциныг ДЭМБ-аас яаралтай хэрэглэх вакцины жагсаалтанд оруулж батлагдмагц, гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ачилтыг хийхээр зорьж ажиллаж байгаагаа, вакцин нийлүүлэх ажилд бүх талаар хамтран ажиллахаа Керри Гиин илэрхийллээ.