ТОСК-ийн ажилтнууд дүүрэг бүрт ажиллаж байна

УОК, Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 11-ний 06:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор УОК-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу БХБЯ, салбар газар, нэгжүүдийн албан хаагчид дүүргүүдэд хуваарилагдан, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Уг ажлын хүрээнд “ТОСК” ТӨХХК-ийн эрэгтэй 14 албан хаагч  08:00-22:00 цагийн хооронд хоёр ээлжээр нийслэлийн зургаан дүүргийн холбогдох байршлуудад эргүүл, хамгаалалтын ажиллагаанд дайчлагджээ.

Харин эмэгтэй албан хаагчид эргүүлд гарч буй албан хаагчиддаа халуун хоол, цай хүргэж өгч үйлчилж байгаа юм байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед Барилга, хот байгуулалтын яам, “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨХХК, Барилгын хөгжлийн төв,  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, барилга болон газрын салбарын нийт 147 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Орчуулах »
error: Content is protected !!