Монгол Улсын засгийн газар “ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-г боловсрууллаа хэмээн Сангийн сайд Б.Жавхлан жиргэжээ.

Энэхүү төлөвлөгөө нь 2024 он хүртэл ирэх 3 жилд эдийн засгаа сэргээх, ажлын байрыг хадгалж үлдэх, дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бүрдүүлэх томоохон зорилт дэвшүүлсэн цогц төлөвлөгөө юм байна.

2020-2021 оны төсөв 4,1 их наяд төгрөгийн ачаалал авч байгаа. Энэ нь цар тахлын хүнд үед төсөвт ахадсан ачаалал.

Иймд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд дунд болон урт хугацааны төлөвлөлт хийж мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрыг уялдуулж ажиллана.

Тэрчлэн Засгийн газар эдийн засгаа дэмжих хүрээнд томоохон МЕГА төслүүдээ ойрын хугацаанд эхлүүлэх гэнэ.

Ялангуяа ажлын байрыг хамгаалах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцтай, тогтмол орлоготой байх дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх аж.

Цар тахлаас өмнө 810 мянган ажлын байр байсан бол 68 мянган ажлын байрыг цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр алдсан байна.

Энэ байдлаар үргэлжлээд явбал гуравдугаар улирал гэхэд 210 мянган ажлын байр алдах тооцоолол хийгдсэн хэмээн тэрбээр жиргээндээ онцолжээ.

Иймээс ажлын байрыг хадгалж үлдэх, эрсдэлтэй ААН-үүдийг төрөөс дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлэх гэнэ.

Орчуулах »
error: Content is protected !!