Сонгинохайрхан дүүргийн шинжилгээ эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм.

Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн.

Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн иргэдээс авах шинжилгээ өнөөдөр, маргааш гэхчлэн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 17-ны өдрөөс Баянгол, 18-нд Хан-Уул дүүргээс шинжилгээ авах аж.  Хан-Уул дүүргийн иргэдээс авах шинжилгээг мөн хоёр өдөр үргэлжлэхээр тооцжээ.

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдээс 20-ноос эхлэн авах юм байна. Халдвартай иргэдийг илрүүлэх эл самналтын үр дүнд дүүргүүд ээлж дараалан шар бүсэд шилжсээр вакцинтай золгож, дараагийн арга хэмжээ эхэлнэ хэмээн хотын мээр үзэж байна.

Сонгинохайрхан дүүрэгт өнөөдрийн байдлаар шинжилгээний явуулын 50, суурин 10 цэг ажиллаж байгаа. Тиймээс иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар зохион байгуулж, иргэдэд мэдээллийг ойлгомжтой өгөхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Орчуулах »
error: Content is protected !!