Төрийн байгууллагын нэр ашигласан цахим халдлага эхэлжээ

Фишинг (Phishing) буюу өгөөшийн арга гэж нэрлэгддэг цахим халдлага Монголын төрийн байгууллагуудын нэрийг ашиглан хийгдэж эхэлжээ.

Үнэн, эсвэл чухал мэдээллийг дуурайн хуурамчаар түгээж түүгээрээ өгөөш болгон хохирогчдыг олзолдог арга одоогоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Сонсголгүй иргэдийн холбоо гэсэн хаягуудыг ашиглаж байна.

No description available.

Уншигч таны ашигладаг интернэт банк, олон нийтийн цахим хуудсыг дуурайн хийж өөр URL хаяг, домайн дээр тавьж иргэдийн мэдээллийг авдаг.

URL гэж нэрлэх хаяг нь www.facebook.com  биш  www.face.book.com хэлбэрээр байвал фишинг төрлийн халдлагад ордог аж.

Одоогоор халдлагад өртөн мэдээлэл түгээж буй цахим хуудас нь https://www.facebook.com/mgldeaf/posts/1636442756566362 хаягтайгаар явж байгаа бөгөөд битүүний өмнөх өдрөөс эхлэн энэ төрлийн халдлага эрчимжиж эхэлсэн байна.

No description available.
No description available.

Иймд одоогоор нэрээ ашиглуулсан, албан хаягаа алдсан төрийн байгууллагууд олон нийтэд яаралтай залруулга сэрэмжлүүлэг явуулж, Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас хугацаа алдалгүй зогсоохгүй бол олон иргэн хохирч мэдэхээр болжээ.  

Орчуулах »
error: Content is protected !!