Хатуу хөл хорио тогтоосон ч согтуу жолоочийн тоо буурахгүй байна

2021-02-14
1 min read

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа. Тэгвэл энэ цагдаагийн байгууллагад ирэх согтуугийн дуудлага мэдээлэл буурахгүй байна. Өнгөрөгч 24 цагийн хугацаанд /2021.02.13/ цагдаагийн 102 дугаар 1115 дуудлага, мэдээлэл иржээ. 

Үүнээс гэр бүлийг хүчирхийллийн 162 дуудлага бүртгэгдсэн бол согтуугаар автомашин жолоодсон гэх зөрчил 51 байжээ. Эдгээр жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, хариуцлага тооцсон байна. Харин 208 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.

Орчуулах »
error: Content is protected !!