“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр дөрвөн хүнээс халдвар илэрчээ

2021-02-13
1 min read

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд Энэ сарын 11-нд 46.202, хоёрдугаар сарын 12-нд 35.805 өрхөд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс халдвар илэрчээ.

Өнөөдөр 20 мянга орчим өрхөөс шинжилгээ авна. Тооцооллоор нийслэлд бүртгэлтэй 115 голомтоос хамгийн идэвхтэй 30 голомтын 100 мянган өрхөд нөхцөл байдал хүндрээгүй байна гэж үзвэл маргаашнаас эхлэн Улаанбаатарын захын хорооллын идэвхгүй голомтод байгаа айл өрхүүдээс PCR шинжилгээ авах ажлыг үргэлжлүүлнэ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний 46 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Өнөөдөр дараах зургаан дүүргийн 67 хорооны өрхүүдээс нэг иргэнийг PCR шинжилгээ авна.

  • БГД-ийн 7, 8, 9, 10, 11, 13, 14, 17, 19, 20, 22-р хорооны өрхөөс нэг хүн,
  • БЗД-ийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 16, 17, 18, 19, 20-р хорооны өрхөөс нэг хүн,
  • ЧД-ийн 17-р хорооны өрхүүд хамрагдарна.
  • СБД-ийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 11, 12, 23-р хорооны иргэд
  • СХД-ийн 5, 6, 10, 11, 13, 14, 16, 18, 19, 28, 30-р хорооны иргэд
  • ХУД-ийн 2, 3, 6, 7, 11, 12, 13, 14-р хорооны иргэд шинжилгээнд хамрагдана.
Орчуулах »
error: Content is protected !!