Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаарх /2021.02.11-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа ЭМЯ-наас хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 21387 хүнд шинжилгээ хийснээс 33 хүнээс коронавируст халдвар илэрсэн бөгөөд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 1370 боллоо. Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “24 цагийн хугацаанд нийслэлд шинээр дөрвөн голомт үүссэн” гэдгийг хэллээ.
Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.