Монгол Улс “Спутник V” вакциныг хэрэглэх зөвшөөрөл авчээ

2021-02-10
1 min read

Монгол Улс Оросын “Спутник V” вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон 23 дахь орон боллоо хэмээн “Коммерсант” агентлагийн мэдээлжээ. Тодруулбал, Монгол Улсын Эрүүл мэндийн яам ОХУ-ын “Спутник V” коронавирусний вакциныг бүртгэсэн тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгдсэн байна.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев хэлэхдээ, Монголын түншүүд “Спутник V” вакцины өндөр үр дүн, аюулгүйг батлан харуулсан эмнэлзүйн судалгааны мэдээллийг нягт судалсны дараа вакциныг бүртгэн авах шийдвэрийг гаргажээ. Дэлхийд тэргүүлэх коронавирусний вакцинуудын нэг болох “Спутник V”-г хэрэглэхийг зөвшөөрч буй орнуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна гэжээ.

Орчуулах »
error: Content is protected !!