Уурхайчиддаа жилийн үр дүнгийн урамшуулал олголоо

2021-02-09
1 min read

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Уурхайчин хамт олон 2020 оны хүдэр олборлолт, боловсруулалтын төлөвлөгөөг 101.6 – 101.9 хувиар, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг 100.0 – 132.8 хувиар биелүүлж, борлуулсан бүтээгдэхүүний 1 төгрөгт ногдох зардлыг 12.5 хувиар, цэвэр зэсийн тооцоот өөрийн өртгийг 5.9 хувиар тус тус бууруулж, 2020 оны цэвэр ашгийн төлөвлөгөөг 35.2 хувиар давуулан биелүүлж, амжилттай ажилласан зэргийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/62 тоот тушаалаар Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн 2020 оны жилийн үр дүнгийн урамшууллыг сар шинийн баярын өмнө олголоо. Жилийн үр дүнгийн урамшууллыг ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн үр дүн, үнэлгээ, ажлын цаг ашиглалт зэргийг харгалзан тооцсон байна. Эрдэнэт үйлдвэр 2020 онд 2,2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, борлуулалтын орлогын төлөвлөгөөг 16 орчим хувиар давуулан биелүүлсэн. Үйл ажиллагааны өртөг, зардлыг бууруулах үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд нийт 1 их наяд 5,5 тэрбум төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн түүхэн амжилт гаргасан юм.

Орчуулах »
error: Content is protected !!