Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2021 оны 1 дүгээр сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 25 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 8 (24.2%)-аар буурчээ.Иргэн, хуулийн этгээдээс 2021 оны 1 дүгээр сард ирүүлсэн 19 бүтээлд патент олгосны 9 нь шинэ бүтээлийнх, 10 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 7 (43.8%)-гоор, бүтээгдэхүүний загварын патент 7 (41.2%)-гоор тус тус буурав. Харин өмнөх сараас шинэ бүтээлийн патент 2 (28.6%)-оор, бүтээгдэхүүний загварын патент 2 (25.0%)-оор тус тус нэмэгдсэн байна.