Элизабет хотхонд 4, “СиЖиЭс” хувийн эмнэлэгт 8 тохиолдол бүртгэгдлээ

2021-02-09
1 min read

Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаарх /2021.02.09-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа ЭМЯ-наас хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 18871 хүнд шинжилгээ хийснээс 47 хүнээс коронавируст халдвар илэрсэн бөгөөд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тодруулбал, Өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүс байна.

Шинээр голомтлон тархсан Элизабет хотхонд 4, “СиЖиЭс” хувийн эмнэлэгт 8 тохиолдол бүртгэгдлээ хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 1284 боллоо. Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан байна.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »
error: Content is protected !!