“Facebook” вакцинжуулалтын талаарх хуурамч мэдээллийг устгана

2021-02-09
1 min read

“Facebook” нийгмийн сүлжээ коронавирусний вакцинжуулалтын талаарх хуурамч мэдээллийг устгах дүрэм журмыг шинээр нэвтрүүлжээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн мэдээлэлтэй нийцэхгүй мэдээллүүдийг устгах аж.


“ДЭМБ зэрэг эрүүл мэндийн тэргүүлэх байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт хийсний дүнд бид короновирус болон вакцинтай холбоотой хэд хэдэн мэдэгдлийг хуурамч мэдээлэлд тооцохоор болсон. Тухайлбал, коронавирусийг хүн бүтээсэн, хүний үйл ажиллагаагаар бий болсон, вакцин үр дүнгүй, коронавирусээр халдварлах нь вакцин хийлгэхээс илүү аюул багатай, вакцинууд аюултай, хортой, аутизмтай болгох магадлалтай зэрэг мэдэгдлүүд үүнд багтаж байна” хэмээн “Facebook” компани мэдэгдсэн байна. 

Ийнхүү авах арга хэмжээгээ чангатгаж буй нь “Facebook” компанийн цар тахалтай тэмцэх кампанит ажлын нэг хэсэг юм. Хуурамч мэдээллүүдийг устгахаас гадна компани халдварын талаар болон вакциныг хэзээ, хэрхэн яаж хийлгэх талаар мэдээлэл нийтлэхдээ ДЭМБ-ын эх сурвалжийг иш татах аж. Ийм үйлчилгээг эхний ээлжинд АНУ-д нэвтрүүлж, удалгүй бусад улсад түгээхийг зорьж байна.

Зарим томоохон нийгмийн сүлжээ Дональд Трампын хаягийг хаах үед буюу оны эхээр “Facebook” компани ийнхүү контентыг шинэчлэн сайжруулах асуудлыг анхааралд авах болжээ.

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »
error: Content is protected !!