Бүх худалдаа 16-ны өдрийг хүртэл ажиллахгүй

2021-02-08
1 min read

Нийслэлийн Захирагчийн Ажлын Албанаас хатуу хөл хорионы үед ажиллах дэглэмийн хүрээнд дүүргүүдийн хэлтэс албадад дараах чиглэлийг өгсөн байна.

1. 2021 оны 02 дугаар сарын 10-ны 22 цаг гэхэд бүх худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа зогсоно.

2. 02 дугаар сарын 11-с 16-ны өдрийг хүртэл бүгд албан ёсоор амарна. 16 наас Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад ажиллаж болно.

3. 02 дугаар 16-с 23-ныг хүртэл хувийн тээврийн хэрэгслээр бараа татан авахгүй. Зорчуулахгүй. Зөвшөөрөл олгохгүй.

4. Худалдааны салбарын ажиллагсдын гэр, ажил хооронд зорчих хөдөлгөөн хориглосон.

5. Томоохон сүлжээ дэлгүүрүүд болон бусад худалдааны цэгүүд ажиллагсадаа хэрхэн ажиллуулах дотоод зохицуулалтаа хий. /16-ны өдрийн байдлыг үндэслэн байгууллагын унаагаар зорчуулах эсэхийг шийдвэрлэнэ/

6. Хүнсний үйлдвэрүүдийн ажилчид тусгай автобусаар тодорхой маршрутаар зорчих талаар судалж байгаа.

7. Амрах хугацаагаа 16-с хойш сунгаж болно.

8. 2021 оны 02 дугаар сарын 11-13-нд Нэг өрх-Нэг шинжилгээ авна.

9. 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлыг үндэслэн цаашдийн шийдвэрээ гаргана.

10. Цахилгаан эрчим хүч зэрэг байгууллагуудын ажилчид казармд байрлана.

11. Хог хаягдлаа ангилан ялгаж, ил задгай хаяхгүй байх . Хариуцлагатай байх.

Орчуулах »
error: Content is protected !!