Даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ, нөөц сан өсөж 173.5 тэрбум төгрөгт хүрлээ

2021-02-08
1 min read

Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оныхтой харьцуулахад 4,5 хувиар өсөж 382.1 тэрбум, нөөц сан 4,8 хувиар өсөж 173.5 тэрбум төгрөгт хүрчээ. 

Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оныхоос 2,5 хувиар өсөж 201.5 тэрбум, давхар даатгалын хураамж өмнөх оныхоос 16,5 хувиар өсөж 66.8 тэрбум төгрөгт хүрсэнийг Санхүүгийн зохицуулахаас хорооны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тайлант онд өмнөх оныхоос даатгалын зүйлийн тоо 25,3 хувиар буурч 4.1 саяд хүрсэн байна. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оныхоос 8,6 хувиар буурч 59.8 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 30 хувийг эзэлж байгаа аж.

СЗХ өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 3,260 зохицуулалттай этгээд, 2,473 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавьжээ. Эдгээрээс үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 315 ХК, 276 мэргэжлийн оролцогч, даатгалын зах зээлд 319 даатгалын компани, мэргэжлийн оролцогч, аудитор, 532 ББСБ, 249 ХЗХ, 167 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 429 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 973 салбар үйл ажиллагаа явуулж байна.

Санхүүгийн зохицуулах хороо

Орчуулах »
error: Content is protected !!