Налайх дүүргийн 1 болон 3 дугаар хороонд сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлалт хийн цагдаагийн хамгаалалт гаргажээ.
Эрүүл мэндийн байгууллагын халдвар тандалтын багууд шуурхай ажиллаж хавьтал бүхий иргэдээс шинжилгээ авч эхлээд байна.
Иймээс иргэдийг айж сандрахгүйгээр аль болох гэрээсээ гарахгүй байж халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөхийг Налайх дүүргийн Шуурхай штабаас уриалж байна.