Өнгөрөгч сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрладаг “X APARTMENT” байрны Б блокоос анхны эерэг тохиолдол бүртгэгдэж тусгаарлалтад авсан.
Улмаар тус байрны 4 блокийн иргэдийг 3 удаагийн PCR шинжилгээнд хамруулснаар өнөөдрийг хүртэл 14 тохиолдол бүртгэгдээд байгаа.
Батлагдсан тохиолдлуудыг ХӨСҮТ-рүү шилжүүлж, гэр бүлийн гишүүдийг буудлын тусгаарлалтад авах арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна.
Харин орон сууц, хотхоны хэмжээнд тусгаарлалтын арга хэмжээг оновчтой зохион байгуулж чадахгүй байгаагаас хогондоо дарагдаж, хоол хүнсгүй болсон иргэд бухимдан эсэргүүцлээ илэрхийлсэн.
Иймд авах арга хэмжээ, зохион байгуулалтын зөв шийдэлд хүрч чадаагүй дүүргийн Онцгой комиссоос Х апартментийн тусгаарлалтыг цуцалж, цагдаагийн хамгаалалтыг буулгалаа.
Тэд тухайн байрны оршин суугчдад гэрийн ажиглалтын 14 хоногийг үргэлжлүүлэх, шаардлагатай тохиолдолд гэр бүлийн нэг гишүүн гарч, эм болон хүнсээ цуглуулах, 12-13 дахь хоногт цэгээр цаг авч давтан шинжилгээ өгөхийг зөвлөж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг оршин суугчдад уриалсан болж үлдэв.