Сүүлийн 24 цаг дотор ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМТ болон Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Ховд, Орхон, Дорноговь аймаг, дүүргүүдийн салбар лабораторид нийтдээ 20 853 хүнд шинжилгээ хийснээс 61 хүнд халдвар илэрчээ.
Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэдийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
Тэр дундаа халдвар голомтлон гарч байгаа “Монгол шир” ХК-иас 20, Бэлхийн гутлын цех 5, ББСБ-аас 2, СХД-ийн Худалдааны төвийн голомтоос 8, Амгалан амаржих эмнэлэг болон тэдгээрийн гэр бүлийн ойрын хавьтлуудаас илэрлээ.