Гэр хороолол, нийтийн байраар тархалт нэмэгдэж байна

2021-02-05
1 min read

Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаарх /2021.02.05-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа ЭМЯ-наас хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 14283 хүнд шинжилгээ хийснээс 38 хүнээс коронавируст халдвар илэрсэн бөгөөд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тодруулбал, Өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүс байна. Сүүлийн үед голомтуудын цар хүрээ өсч байна. Ялангуяа гэр хороолол, нийтийн байраар тархалт нэмэгдэж байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 1092 боллоо. Сүүлийн 24 цагт 32 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан байна.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »
error: Content is protected !!