“COVAX” хөтөлбөр Монгол Улсад вакцин нийлүүлэхээр болжээ

2021-02-05
1 min read

“COVAX” хөтөлбөр 2021 оны эхний хагаст 337 сая вакцин түгээх тухай урьдчилсан тайлангаа лхагва гарагт танилцууллаа. Энэхүү хөтөлбөрийг ДЭМБ санаачлан Эпидемийн бэлэн байдлын инновацын эвсэл, “Гави” холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Дээрх урьдчилсан тайланд дурьдсанаар Монгол Улсад 188 940 тун вакцин нийлүүлэхээр төлөвлөж байна.

Тодруулбал, “AstraZeneca” компани, Оксфордын их сургуульд гарган авсан “COVID-19”-ийн вакцинаас 163 200 тун, “Pfizer-BioNTech” компанийн вакцинаас 25740 тунг манай улсад энэ оны эхний хагаст нийлүүлэхээр болжээ.

“COVAX” хөтөлбөрийн вакцин түгээх урьдчилсан тайланд дурдсанаар, “AstraZeneca-Oxford”-ын 336 сая тун, “Pfizer-BioNTech”-ийн 1.2 сая тун вакцин нь 140 гаруй орны хүн амын 3.3 хувийг дархлаажуулахад хүрэлцэх ажээ.

Орчуулах »
error: Content is protected !!