Багш нарын ур чадварын нэмэгдлийг энэ сарын 1-нээс олгох болсон тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрбээр, “Боловсролын салбарт ирж байгаа санхүүжилтийг зөв зүйлд зарцуулж байна уу, энэ мөнгө багшид очиж байна уу, хүүхэддээ зарцуулагдаж байна уу гэдгийг тодорхой болгох ёстой. Энэ дагуу Сангийн сайдтай хамтарсан “Боловсролын салбарын санхүүжилтийн шинэчлэл” ажлыг эхлүүлж байна. Багш нарын ур чадварын нэмэгдлийг олгох, 3 сайдын хамтарсан журмыг баталлаа” гэв.
Багшийн хөгжлийн тухай хуулийн дагуу үр дүнд суурилсан системийг багш нар дэмжсэн учраас сайн багш нь цалингийн 10-25 хувийн нэмэгдэл авна. Гэхдээ багшийг захирал үнэлэхгүй, зөвхөн багш нарын дундаас гаргасан баг үнэлэх тийм тогтолцоо руу шилжиж байгааг БШУ-ны сайд тодотголоо.