Оросын мэргэжилтнүүд коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй хэрэгтэй болж байгаа талаар мэдэгдэж байсан. Тэгвэл Казахстаны баруун мужид коронавирусний халдвараар дахин өвчилсөн анхны тохиолдол бүртгэгджээ. Бүс нутгийн эрүүлийг хамгаалах албаны орлогч дарга Гульнара Абдрахмановагийн мэдээлснээр дахин халдвар авсан иргэн цар тахал эхлэхэд өвчлөөд эдгэрсэн ч дахин халдвар авсан байна гэжээ.
Казахстанд хоногт 638 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт тохиолдлын тоо 119129 болжээ.
Тус улсад нийт зөөвөрлөгдсөн халдварын тоо 1924 болсон бол цар тахал эхэлснээс хойш 108 мянга гаруй хүн эдгэрсэн байна.