Цагаан сарын баярын үеэр коронавирусийн халдварын эрсдлийг бууруулах зорилгоор Улсын Онцгой Комиссоос Битүүний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм тогтоохоор болсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдлаа.
Хурлаар,
-Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисстой хамтран “нэг хаалга, нэг шинжилгээ”-г дүүргийн хэмжээнд эхлүүлж нийт 104.000 гаруй иргэнээс шинжилгээ авах
-Хөл хорио тогтоосон үед зорилтод бүлгийн иргэд болон өрхийн орлого тасарсан өрхөд олгох хүнс тэжээлийн судалгааг гаргаж хүнсний багц бэлдэхээр болжээ.
Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хувьд 2020 оны 11-р сард бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 15000 гаруй өрх айлд шаардлагатай хүнс, түлшний туслалцааг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, ТББ, ААН, Улаан загалмайн хороо, иргэдтэй хамтран үзүүлсээр байгаа юм.