Богд Ар хорооллын галаас 66 иргэнийг аварчээ

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 11А байрны 8 давхарт гал гарчээ. Дуудлага өнөөдөр /2021.02.04/ өдрийн 16:18 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн 1, 2, 3 дугаар тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийн голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд 43 иргэнийг гаргаж, амь насыг авран хамгааллаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!