Гадаад харилцааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан БНСУ-ын Сөүл хот руу энэ сарын 19-ний өдөр тусгай үүргийн нэмэлт нэг удаагийн нислэг хийхээр шийдвэрлэлээ.
Нислэгээр БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 гаруй иргэнийг татан авах гэнэ.
Ингэснээр 2 дугаар сард нийт 5 удаагийн нислэгээр 1070 орчим иргэн эх орондоо ирж байгаа юм байна.
ГХЯ-ны зүгээс цаашид тусгай үүргийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, тогтмол нислэгийн хуваарийг сар, улирлаар гаргах төлөвлөгөөний төслийг боловсруулж байгаа аж.