Токиогийн олимпын үеэр хөгжөөн дэмжиж хашгирах, алга ташихыг хориглоно

2021-02-04
1 min read

Олон улсын олимпын хороо (ОУОХ), Олон улсын паралимпийн хороо ба «Токио-2020»  зохион байгуулах хорооны хамтран гаргасан журмыг танилцуулжээ.

Тодруулбал, наадмын үеэр тамирчид биеийн байдал нь ямар байгааг тайлагнах гар утасны хавсралт ашиглах, гар барих зэргээр бусадтай ойр харилцаатай байх, биед нь хүрэхээс аль болох зайлсхийх, хоорондоо хоёр метрийн зай барих, өөрийн үйлдлээ тодорхойлсон төлөвлөгөө гаргах ёстой аж. Түүнчлэн наадмын үеэр тамирчид үзэгчийн хувиар тэмцээн дээр ирж болохгүй бол хөгжөөн дэмжигчдийг орилж хашхирах, тамирчдыг дэмжин алга ташихыг нь хориглосон байна.

Токио хотод хүрэхээс өмнө 72 цагийн дотор бүх тамирчин коронавирусний шинжилгээний сөрөг гарсан хариугаа үзүүлэх ёстойгоос гадна нисэхээс хоёр долоо хоногийн өмнө бусадтай үүсгэх харилцаагаа хязгаарлахыг зөвлөжээ. Тамирчид тэмцээнд оролцохын тулд заавал коронавирусний вакцин хийлгэх юм байна. Энэ дүрэм нь тамирчид вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс үл хамааран бүх тамирчинд үйлчлэх аж. Харин аюулгүй байдлын арга хэмжээг зөрчих нь тамирчдыг тэмцээнээс хасах эрсдэлийг дагуулж болзошгүй гэнэ.

Орчуулах »
error: Content is protected !!