Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 166 иргэн эх орондоо ирлээ

2021-02-04
1 min read

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

  Энэ дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 20:07 цагт газарджээ.

  Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 18, жирэмсэн-асран хамгаалагчийн хамт 15, өндөр настан , эрүүл мэндийн шалтгаантай 8, бусад шалтгаантай иргэн 122 байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.  

Орчуулах »
error: Content is protected !!