Улсын онцгой комиссын 4-р хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар сар шинийн баярын үеэр тодорхой үр дүнтэй хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 23-ны өглөөний 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд халдварыг 3-4 дахин бууруулна гэсэн зорилт тавьсан. Цаашид дахин хөл хорио тогтоохгүйгээр амьдралын хэвийн горимт орох нөхцөлд хүргэхийг зорьж байна. Энэ өдрүүдэд тодорхой салбарын ажилчдыг хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. Нийтийн тээврээр үйлчлэхгүй” гэв.
УОК-ын гаргасан энэхүү шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.