Жан Кастекс: Цар тахлын хоёр дахь давлагаа оргил үедээ хүрэхэд ойрхон байна

Францын Ерөнхий сайд Жан Кастекс нас барсан дөрвөн тохиолдол тутмын нэг нь коронавирусний хүндрэлтэй холбоотой байна хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр, “Сүүлийн хоёр сарын хугацаанд коронавирусний халдвар авснаасаа хойш 10 мянга орчим хүн нас баржээ. Сүүлийн долоо хоногуудад бид өдөр бүр 400-500 мянга орчим хүнээ алдаж байна. Одоогоор нас барсан дөрвөн тохиолдол тутмын нэг нь коронавирусний улмаас бүртгэгдэж байна. Цар тахлын хоёр дахь давлагаа Францад тун хүчтэй дэгдэж байгаа бөгөөд оргил үедээ хүрэхэд ойрхон байна” гэжээ.

Орчуулах »
error: Content is protected !!