ЭМЯ коронавирусний цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл хийлээ. 2020.11.23, 11:00 цагийн байдлаар манай улсад батлагдсан тохиолдол 412 болоод байна.
“Нийслэл болон Сэлэнгэ аймагт багц тохиолдол бүртгэгдэж эхэлсэн байна. Иймд гэрийн дэглэм хатуу мөрдөх шаардлагатай байна. Дэлхийн 140 гаруй орон хөл хорьж байж коронавирусний багц тохиолдлыг цомхотгох хавьтлыг илрүүлсэн. Иймд иргэд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна” хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
2020 оны 11-р сарын 12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймагт оршин суух гурван хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээсэн байна.