У.Хүрэлсүхийн Засгийн газар нас баралтыг нууж байсан уу?

Коронавируст цар тахлын талаарх ээлжит мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө бүр өгдөг.

Харамсалтай нь нас баралтын мэдээг өгдөггүй байснаас өнөөдөр гэнэт өссөн 4 нас баралт гэх тоон мэдээ олон нийтийг цочирдуулав.

Тиймээс Ковид-19 халдварын нас баралт болон Тоёоко Инн зочид буудлын батлагдсан халдварын талаарх тайлбарыг ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга А.Амбасэлмаа нэмэлтээр хүргэж байна.

Тэрбээр сүүлийн 7 хоногт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 300-гаад хүнийг Тоёока инн зочид буудалд тусгаарласан байсан бөгөөд тэднээс нэмж халдвар илэрснийг нь ХӨСҮТ рүү зөөвөрлөсөөр байгаа.

Нас баралтын тухайд, өмнө мэдээлж байсанчлан хоёр нь коронавируст халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа зүрх судасны өвчлөл зэрэг өөр шалтгаанаар эндсэн бол сүүлийн хоёр тохиолдол эмчилгээ хийлгэж байх явцдаа нас барлаа гэх мэдээллийг өгөв.

Харин ХӨСҮТ-ийн өгч буй тайлбараас нас барсан иргэдийн мэдээллийг цаг тухайд нь яагаад өгч байгаагүй вэ гэдэг асуулт анхаарал татаж байна.

А.Амбасэлмаа даргын хэлснээр 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд нэг иргэн, харин шинэ он гараад буюу нэгдүгээр сарын 5, 12, 22-ны өдрүүдэд тус бүр нэг иргэн нас баржээ.

Тэрбээр нэмэлтээр хийсэн тайлбар лайвдаа нас баралтыг тухай бүрт өгч байсан гэх боловч үнэндээ өгөлгүй нууцалсаар ирсэн.

Үүнийг нь Дэлхийн орнуудын коронавируст халдварын талаарх мэдээллийг нийтэлдэг албан ёсны сайт дахь мэдээ нотолж байгаа юм.

https://www.worldometers.info/coronavirus/?fbclid=IwAR0NYsytZLpkI_TLP0vXls2RWjAAhm_R8UaGgjYq0ip2gclVGvbWAQwQvG8#countries

Орчуулах »
error: Content is protected !!