Коронавирусын халдвараар 2 хүн нас баржээ

Сүүлийн 24 цагийн дотор нийслэл дэх ковид19 халдварын батлагдсан тохиолдол 18-аар нэмэгдэж, 2 хүн нас баржээ.

Шинэ нэмэгдсэн тохиолдлын нэг нь Эрүүл мэндийн салбарын ажилтан бол бусад нь ойрын үеийн идэвхтэй байгаа голомтуудын тусгаарлалтаас илэрсэн гэнэ.

Үүнд, Их мөнхнаран ББСБ-4, Наркологийн эмнэлэг-2, Гутлын цехийн ажилтны гэр бүлээс 2, Микс пиццаны хүргэлтийн ажилтны амьдардаг байрны орцноос 1, мөн БНХАУ-ын иргэн Ж-ийн гэр бүл 2, Төмөр замын ажилтны ойрын хавьтал 3, Батлан хамгаалах их сургуулийн ажилтан -1, Интермэд эмнэлэгт түргэвчилсэн шинжилгээ өгөөд батлагдсан 1, Х апартментээс 1 илэрчээ.

Өчигдөр Тоёока инн зочид буудалд тусгаарлагдсан байсан иргэдээс 19 хүний шинжилгээнд халдвар илэрч ХӨСҮТ рүү шилжүүлсэн бол өнөөдөр 3 хүн нэмэгдэж, мөн шилжүүлж байгаа юм байна.

Халдвар авсан Эрүүл мэндийн нэг ажилтан нь ХӨСҮТ-н сувилагч гэнэ.

Өмнө ковид19 халдвар авсан ч бусад шалтгаанаар 2 хүн нас бараад байсан бол өчигдөр зөвхөн коронавирусын халдвараар нэмж 2 хүн нас барсан мэдээллийг ЭМЯ-наас өглөө.

Орчуулах »
error: Content is protected !!