2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 4387 хүн хамрагдсан байна.
Халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 10 багт нийт 79 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 695.314 хүнийг шинжилгээнд хамруулснаас 622.713 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.864 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.
Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 980, ойрын хавьтал 4505 дам хавьтал 24.415 хүн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8483 хүн нэвтэрчээ.
Тухайлбал 1210 тээврийн хэрэгслээр 2812 зорчигч хот руу нэвтэрч, 1641 тээврийн хэрэгслээр 5671 зорчигч хотоос гарсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 84 ажилтан үүрэг гүйцэтгэлээ.
Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 30 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 220.922 автомашины 524.312 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР