“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” компанийнхан дахин хүний амь аварлаа

“Таван толгой түлш” ХХК-ийн хяналтын ажилтнууд Чингэлтэй дүүргийн 15-р хороонд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 4 хүний амь аварчээ.

Тус хорооны жаргалантын 55-ын … дугаар тоот айлд гал гарч байсныг анзаарсан “Тавантолгой түлш” компанийн ажилтнууд хаалгыг эвдэн орж дотор байсан хоёр том хүн, хоёр хүүхдийг гаргасан байна.

Улмаар Онцгой байдлын албан хаагч нарыг ирэх хүртэл галыг намжааж, ойр тойрондоо гал авалцах аюулаас сэргийлж чаджээ.

Тус компанийн ажилтнууд энэ сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны 33 дугаар гудамжинд картын бүртгэл хийж яваад 2-7 насны гурван хүүхдийн амь насыг угаартах аюулаас мөн аварч байсан билээ.

No description available.
Орчуулах »
error: Content is protected !!