Макрон: Англичууд биднээс өөр хувь тавилантай гэж би бодохгүй байна

2021-01-31
1 min read

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Их Британи Европын Холбоотой /ЕХ/ болон АНУ-тай нэгэн зэрэг ойрын холбоотон байх боломжгүй” хэмээн мэдэгджээ.

Тэрбээр, “Их Британи ямар чиг шугамыг хүсэж байна вэ? АНУ-ын шилдэг холбоотон байхын зэрэгцээ ЕХ-ны хамгийн сайн холбоотон байх боломжгүй. Үүнийг заавал тодорхойлох ёстой. Их Британи Атлант дамнасан бодлогод бүрэн шилжихээр шийдвэл үүнийгээ тодорхой мэдэгдэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд ЕХ-ноос хамтын ажиллагаа, зах зээлийн дүрэм журмынхаа дагуу салж байна гэсэн үг юм” хэмээн тэрбээр цохон тэмдэглэвсэн байна.

Мөн тэрбээр Их Британитай тайван сайхан харилцаатай байхыг хүсэж байгаа бөгөөд нийтлэг зорилго, нийтлэг тавиланг дэмжиж байна. Бид холбоотон хэвээр. Түүх, газар зүй өөрчлөгдөөгүй учир Англичууд биднээс өөр хувь тавилантай гэж би бодохгүй байна гэжээ_.

Орчуулах »
error: Content is protected !!