Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаарх /2021.01.31-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа ЭМЯ-наас хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11202 хүнд шинжилгээ хийснээс 37 хүнээс коронавируст халдвар илэрсэн бөгөөд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод идэвхитэй арав гаруй голомт байна. Тухайлбал, Микс пицца-15, хүүхдийн асрамжийн газрын гурван багш хоёр хүүхэд, БЗД-ийн Х апартмент-11 өвчлөл бүртгэгдээд байна. Мөн Улаанбаатар хотын иргэн Н Сайншандад шугамын ажил хийх гэж ирсэн боловч 3 замын постоор нэвтрэхдээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч коронавирусний онош баталгаажсан. Ойрын 11, дам хавьтлын 6 хүнийг тусгаарласан.
Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 945 боллоо. Сүүлийн 24 цагт 12 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан байна.
Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.