Үндэсний номын сангийн шинэ барилга 85 хувийн гүйцэтгэлтэй байна

2021-01-29
1 min read

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Номын сангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах шинжээч Б.Баяраа нар Үндэсний номын санд ажиллаж, шинэ барилгад нүүж орох бэлтгэл болон ашиглалтын төлөвлөгөөтэй танилцаж, санал солилцлоо.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үндэсний номын сангийн 11 давхар, 9,948.2 ам.метр талбай бүхий шинэ байр баригдаж байгаа бөгөөд 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Соёлын яамнаас мэдээллээ.

5f61a23d91c4e Үндэсний номын сангийн шинэ барилга 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Шинээр баригдаж буй Үндэсний номын сан нь 450 хүний суудалтай ба харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан соёл, боловсролын танхимтай байх юм.

Мэдээллийн эрин зуун дахь технологийн шинэчлэлт нэвтрүүлж ном хэвлэлийг сканердан тоон хэлбэрт шилжүүлснээр хялбар аргаар, хурдан шуурхай мэдээлэл олж авах боломж бүрдэнэ.

f7z4d8_143502263_221052346350164_2147203586195067263_n_x974 Үндэсний номын сангийн шинэ барилга 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Түүнчлэн номын үзэсгэлэнгийн болон хурлын танхим, мини театр, ном, бичиг хэргийн дэлгүүр, хэвлэлийн үйлчилгээгээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг өөрийн онцлогт тохируулан хөгжүүлж, барилгын ашиглалт болон олон төрлийн нэмэлт үйлчилгээгээр орлого олохоор төлөвлөжээ.

Харин хуучин номын сангийн төв байраа монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх юм байна.

Монгол Улсын Соёлын яам

Орчуулах »
error: Content is protected !!