Ерөнхийлөгч Х.Баттулга: Бүх зүйл хувь хүнээс шалтгаална

Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн 21 хоног тусгаарлагдаад гарсан жолоочоос дөрвөн хоногийн дараа коронавирусийн халдвар илэрч, гэр бүлийнхэнд нь хүртэл халдвар тархсан нь шинжилгээгээр батлагдаад байна. 

Монгол Улсад үүссэн шинэ нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн бүр хариуцлагатай байж, ариун цэврийг сахиж, амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол угааж, хариуцлагатай байж бие биедээ зүй ёсны шаардлагыг тавьж байхыг уриалаад байна.

Мөн төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна. Одоо бүх зүйл хувь хүн таниас шалтгаална гэж  мэдэгдээд байгаа юм.

Орчуулах »
error: Content is protected !!