Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаарх /2021.01.28-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа ЭМЯ-наас хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 15202 хүнд шинжилгээ хийснээс 25 хүнээс коронавируст халдвар илэрсэн бөгөөд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 8-р хорооны Икс апартментийн СӨХ-ийн ажилтан гурав, нэг оршин суугч, Нион миксис пиццаны гурван ажилтан, УБ хотоос Дархан-Уул аймаг руу хүнсний тээвэр хийж байсан нэг жолоочоос халдвар илэрлээ.
Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 861 боллоо. Сүүлийн 24 цагт найман хүн эдгэрч эмнэлэгээс гарсан байна.
Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.