Богдхан уулын дархан цаазат газар ойн цэвэрлэгээ нэрээр мод бэлтгэж байна гэсэн мэдээлэл сошиал орчинд тархаад байсан. Энэ талаар Экологийн цагдаагийн албанаас “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь тусгай хамгаалалтын газар нутаг болох Шашин хурахын ам, Чандманий ам, Бумбатын аманд нийт 20 гат талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээний ажил хийлгэхээр энэ оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Монголиан дендорари парк” ХХК-тай гэрээ байгуулж мод бэлтгүүлж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсан эсэхэд Экологийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэх мэдээллийг өглөө.